Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох авлигын хэргийг ирэх сарын 17-нд шүүхээр товлолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд боллоо.
Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм.
Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.
Улмаар өнөөдөр шүүх хэлэлцэж Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын ирэх сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Тодруулбал, уг хэргийн холбогдогч болох Ш.Батхолбоогийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор ийн хойшлуулжээ.
Бид эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch