Нийгэм мэдээ
Дээд шүүх П.Батчулуун эмчийн хэргийг зургаа хоногийн дараа шүүнэ
Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал 22 хоногийн өмнө буюу /2025-05-02/-ны өдөр болсон байдаг.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Улмаар Улсын дээд шүүхээс ирэх сарын 04-ний 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо наад эмчийг сулал. Яагаад хэн юуны тулд сэвүүлэж хорих ял оноосон гэдэг нь тод болсон шүү олон хүний амь аварсан эмчийг шоронд хийхээр, Улсын мөнгө луйвардаж ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг сайн шүүх хэрэгтэй.