АНУ Хятад оюутнуудын визийг цуцалж эхэлнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт /2025.05.28/ мэдэгдэл хийхдээ АНУ нь Хятад оюутнуудын визийг цуцалж эхэлнэ гэжээ. Үүнд Хятадын Коммунист намтай холбоотой болон чухал чиглэлээр суралцаж буй оюутнууд багтана гэж Рубио өөрийн сошиал хуудас дээрээ бичсэн байна.
Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа цагаачлалын асуудлаарх хатуу бодлогынхоо нэг хэсэг болгон гадаад оюутнуудын визийг хүчингүй болгох ажлыг явуулж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Рубио мэдэгдэхдээ БНХАУ болон Хонконгоос ирэх визний хүсэлтийн шалгалтыг сайжруулахын тулд шалгуурыг шинэчилнэ гэжээ.
АНУ-д суралцаж буй Хятад оюутнуудын тоо 2019 онд 370 мянга байсан бол 2024 онд 277 мянга болж буурсан юм. Энэхүү бууралтын зарим нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотой. Тус бууралт ажиглагдсан хугацаанд АНУ-ын засгийн газар Хятад оюутнуудад тавих хяналтыг чангатгасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх оюутнуудыг хомроголон хамруулж шийтгэж байснаас ша л гаад болохгүй хэддээ татга лзсан хариу өгч байсан нь дээр. Араб оюутнуудыг бас сайн ша лгах хэрэгтэй. Оюутнууд өөрсдөө сонголтоо хий, Үзэл бодлоо илэрхийлэх үү сурах уу өөрийн сонголт. Сурна гэвэл даруу байх хэрэгтэй.