Д.Нямхүү нарыг цагаатгасныг Дээд шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг өнөөдөр /2025.06.04/ Улсын дээд шүүхээр хэлэлцлээ.
- Шүүх хуралдааны оролцогчоор цагаатгагдсан этгээд Д.Нямхүүгийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, цагаатгагдсан этгээд Д.Бархүүгийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хонгорзул, иргэний хариуцагч болон Д.Бархүү нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан,
- Шүүх бүрэлдэхүүнээр Б.Цогт, Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нар оролцлоо.
Улмаар ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэн хоёр шатны цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Хоёр шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзсэн байна.
Өмнө нь, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Холбогдсон хэргийн хуулийн заалт : /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2/
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрдөө зүтгэсэн хүнээ намнадаг асуудлаа боль,борхүүрнүүд ээ! Ковидын үэд та нарыг хэзээ үхэхээ хүлээгээд чичирч суухад чинь Нямхүү эмч та нарын утсан чинээ улаан амийг аврах гээд чичирч байсан шүү.Хэмжээ хязгаар гэж бий,заавал шоронд суулгах гээд байгаа золбингууд аа Үйлийн үр үр хүүхдийн чинь хаалгыг андуурахгүй,үхэж далд ормуурууд аа
Хүнд хэцүү тахалын үед цаг хугацаатай уралдан оновчтой арга хэмжээ авч сайн ажилласан эмчээ заавал яллах гээд ямар учиртай юм бэ бид бүгдийн эрүүл энх амьдарч байгаа нь Нямхүү эмчийн чадварт байсан шүү
зөв шүү дээ зөндөө хохирол учруулсан байхад цагаатгаад байхдаа яахав дээ шүүгч нар авилгал авсан уу яагаад ийм сонин шийдвэр гаргаад банйа улс орны эрх ашгаа эхлээд бод тангараг өргөсөн биз дээ
ЭМЯ-ны сайд асан улны Сарангэрэлийг шалгаж ялыг нь өгөөчээ.
Нямхүү эмч ч ковидоор далимдуулж бараг Оюунэрдэнэтэй эн тэнцүү баяжсан хүн дээ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Энэ шүүх засаглал чинь ер нь ямар удаан ажилладаг юм бэ? Учирийг нь ийм удаан олж маяглаж хүмүүсээр тоглож аргыг нь барах юм. 2х2 =4 гээд ойлгомжтой байгаа байлгүй. Ажлаа хийж чаддаг шүүхтэй болохгүй бол жирийн хүмүүс чирэгдэж үхэх юм байна.
Воов прокурор үеийн үед шударга байсан даа ер нь. Зөв шийдвэр гаргажээ. Нямхүүг бол эрүүл мэндийн салбарынхан мэднээ. Нийлдэг нөхрийг нь ч мэднэ.
Прокурорын зөв