УЛС ТӨР

Улаанбаатар хот, Ховд аймгийн мандатыг ЦӨӨЛЖ, бусад аймгийн мандатыг НЭМЖЭЭ

Одоогийн байдлаар улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн мандатыг аймгуудад хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудал ид яригдаж буй.

Учир нь, хуулиараа бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулах ёстой.

МАН-ын зүгээс өмнө нь УИХ-ын нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгуудын мандатын тоог тус бүр хоёр болгон нэмэгдүүлж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тав, мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн мандатын тоог гурав болгон цөөлж батлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  

2020 оны УИХ-ын сонгуулиар нэг тойрогт ноогдох мандатын хуваарилалтыг МАН-аас дараах байдлаар төлөвлөжээ.

2020 оны УИХ-ын мандатын тоог 2016 оны мандатын тоотой харьцуулж үзвэл, Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын мандатын тоо нэмж, Улаанбаатар, Ховд аймгийн мандатын тоог цөөлөөд байгаа аж.

Тодруулбал, Говь-Алтай 2, Булган 2, Дундговь 2, Сүхбаатар 2, Өвөрхангай 4, Хөвсгөл 4 болсон байна. Харин Ховд 2, Улаанбаатар 23 болоод байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button