Нийгэм мэдээ

1.5 тэрбумын өртөгтэй "Хүслийн хад" цогцолбор ашиглалтад орлоо

Хүслийн хад цогцолбор өнөөдөр /2025.06.01/ ашиглалтад орлоо.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баригдаж буй Хүслийн хад аялал жуулчлалын цогцолборын гүйцэтгэгч “Жавхлант Хүслэн” ХХК ажиллажээ.

Дээрх бүтээн байгуулалтыг 1,571,000,000 /нэг тэрбум таван зуун далан нэгэн сая төгрөгөөр хийж буй. Энэ ажлын хүрээнд тус цэгт 3 метр 70 см өндөртэй "Тэнгэрийн тусал" ган хийцийн баримал, 1 метр 80 см өндөр Бадамлянхуа бүхий хашаа, 12 жилийн баримал зэргийг бүтээхээр тусгажээ.

Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад юм. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан. Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button