Нийгэм мэдээ

ЦЕГ: Зуны зугаа тоглолтын үеэр 10 хутга хурааж, согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн

Хоёр хоногийн өмнө /2025.05.31/ "Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Улмаар тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгсэн. Тухайн видео дүрсэнд үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээж буй үйлдэл бичигдсэн байв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас, "Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Мөн нийтдээ тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна" гэх мэдээллийг өгч байсан.

Харин өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ "Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button