Нийгэм мэдээ

Түймэрт 53 настай эрэгтэй өртөж амиа алдсан тухай ЦЕГ баталж, ТЭЦ-3 нууцаллаа

Хан-Уул дүүрэг 3-р хороо, ДЦС-3” ТӨХК-ийн 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж ОБЕГ-ын алба хаагчид 03.21 цагт унтраасан.

Улмаар тус гал түймрийн улмаас нэг хүн амь эрсэдсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн гал түймрээр 53 настай эрэгтэй "Х" гэх иргэн нас барсан. Урьдчилсан байдлаар нас барсан иргэн тухайн байгууллагын ажилтан гэх мэдээлэл байна. Одоогоор тухайн гал түймэр гарсан шалтгааныг тодруулахаар ОБЕГ, ЦЕГ-аас баг ажиллаж буй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" хэмээсэн юм.

ОБЕГ-аас сүүлийн 24 цагийн хугацаанд Улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээлэл, осол гэмтлийн тухай мэдээллийг албан байдлаар мэдээлдэг. Гэтэл тухайн мэдээлэлд түймрийн дуудлага, унтраасан гэх мэдээлэл байсан ч нэг иргэн нас барсан талаар ерөөс мэдээлсэнгүй.

Мөн тухайн түймрийн үеэр гадагшаа мэдээлэл задруулахгүй үүднээс ажилчдыг гадагш гаргахгүй, гар утсыг нь хурааж авсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "ТЭЦ-3"-аас тодруулахад "Хэвлэлд тодруулга мэдээлэл өгөхгүй" гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button