“Приус” хөлөглөн бэлчээрт яваа малыг буудаад, хулгайлдаг АРВАН этгээд баривчлагджээ

Бэлчээрт яваа малыг буудаж, нядалдаг бүлэг этгээдүүдийг Төв аймгийн болон НЦУГ-ын алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, 2019 оны тавдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар мал хулгайлан, худалдан борлуулж байсан бүлэг АРВАН этгээдийг баривчилсан байна.
Өнгөрсөн хугацаанд тэд 35-35 тооны малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлан худалдсан нь тогтоогдсон бөгөөд Эмээлт зах дахь махны ченжүүдэд худалдан борлуулж байсан аж. Түүнчлэн малаас гадна алт, мөнгө зэрэг үнэт эдлэлүүдийг хулгайлан борлуулж байсан нь ч тогтоогдсон байна.
Тэдний учруулсан хохирлын хэмжээ 100 гаруй сая төгрөг.
Хулгайн хэргээр баривчлагдсан 11 этгээдийн 10 нь өмнө нь ял эдэлж байсан этгээдүүд байна.
-ХУЛГАЙЧДЫН УНАЖ ЯВСАН “ПРИУС” МАРКИЙН АВТОМАШИНЫГ ХУРААН АВААД БАЙНА-
Хулгайн хэрэг үйлдэхдээ “приус” маркийн автомашин хөлөглөж, махаа ачдаг байжээ. Өнөөдөр өглөөний байдлаар мал хулгайлахдаа ашиглаж байсан автомашин, техник хэрэгслүүдийг цагдаагийн байгууллага хураан авсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Махны хулгай төрд үүрлэсэн цагаан захтны бузар 2 ижил шүдэ. Залуус минь тэдэнтэй адил бүү бузар зүйл бүү хий
Deeguurkh luiwarchid ni yal zawshaad bhaar dooguuraa bas malin khulgaichid ni dawarch bna daa
. Ajil hiih hun oldohgui bhad hulgai hiih bolhoor yun oluulaa yavdag p daanuud vee