УЛС ТӨР

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэрийг өөрчилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэрийг өөрчлөх асуудлыг ХХАХҮ-ийн сайд өргөн барьсныг шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар тус сангийн нэрийг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгон өөрчлөхөөр тогтсон аж.

Мөн дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн I ангиллын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд 100 мянган төгрөг, II ангилалд 80 мянга, III ангилалд 60 мянга, IV ангилалд 55 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тогтжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button