НИЙГЭМ
Автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж, торгож эхэллээ

Нийтийн тээврийн автобуснуудад хойшоо харсан хяналтын камеруудыг суурилуулаад буй. Эдгээр нь автобусны ард нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудыг илрүүлэхэд ашиглагдах юм.
Тэгвэл, өчигдрөөс /2020.01.07/ эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчиж буй жолоочдод зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож эхлээд байна.
Зөрчилд автобусны буудалд автомашинаа тавьдаг, таксинд явж байна гээд буудалд олон минутаар зогсдог жолооч нар ч орж, торгуулах болж буй юм.
Нийслэлд нэгдүгээр эгнээний замаар зөвхөн нийтийн тээврийн автобусыг зорчуулах шийдвэр 2010 онд гарснаас хойш мөрдөгдсөөр ирсэн билээ.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.