Энтертайнмент

Ховдчууд “Болор цом”-ын эзнээ орон сууцтай болгоно

Энэ сарын 04-нд Багануур дүүрэгт 37 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам болж өнгөрсөн билээ. Уг наадмын нэгийн даваанд энэ жил 27 найрагч шалгарснаас Б.Жамбалдорж энэ жилийн “Болор цом”-ын эзэн болсон юм.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагч, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч юм.

Түүний хувьд эхнэр хоёр ихэр охидын хамтаар гэрт амьдардаг. Өнгөрсөн жилээс эхэлж “Болор цом”-ын эзэд нутгийн зөвлөлөөс байр өгдөг жишиг тогтоод буй.

Тухайлбал, өнгөрсөн жилийн цомын эзэн Б.Баттулгад Завханчууд хоёр өрөө байр бэлэглэсэн.

Тэгвэл өнөө жилийн Болор цомын тэргүүндээ Ховд нутгийн зөвлөлөөс санаачлан, Сар шинийн өмнө орон сууцтай болгох хөдөлгөөн өрнөж, хандив цуглуулж эхлээд байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button