Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээр амарна

Зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт бүх нийтээр амарна. Энэ өдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй юм.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрах юм байна.

Дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяны хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг аж. 

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шашин, төр хоёрыг Үндсэн хуулиар тусгаарласан шүү дээ!! Төр ажлаа хийж, сүсэгтэн олон тэмдэглэдэг л юм байгаа биз?

Зочин
Зочин

ЗҮГЭЭР ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БОЛГО Л ДОО ЯДАЖ, НЭГ ШАШНЫГ ИНГЭЖ ТӨРИЙН БОЛГОХ НЬ ҮНДСНЭ ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙГАА ЮМ БИШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button