Нийгэм мэдээ

"Хиймэл оюунаар бүртгэсэн зөрчлийн мессеж туршилтынх, ирэх оноос хэрэгжиж эхэлнэ"

"Таны ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэх зурвас автомашин эзэмшигчдийг гар утсанд ирсээр буй.

Олон нийтийн сүлжээнд "тухайн өдөр автомашинаараа хөдөлгөөнд оролцоогүй, хөдөө явж байхад, ерөөс дүрэм зөрчилгүй замын хөдөлгөөнд оролцсон байхад эл зурвас ирсэн" хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаад байна.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Он гарснаар AI буюу хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөний зөрчлийг хянаж эхэлсэн. Нэг жилийн турш гар утас, болон имэйл, и-монголиагаар мэдээллийг хүргүүлэх зохицуулалттай. Одоогоор иргэдэд очиж буй торгуулийн мессеж туршилтынх, төлбөр төлөхгүй гэсэн үг. Харин 2026.01.01-нээс торгууль ногдуулж эхлэх зохицуулалттай" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТУРШИЛТ БАЙЛАА ГЭЭД ЯАГААД ХУДЛАА ТОРГУУЛЬ БИЧИГДЭЭД БАЙГААН, ЦАГДАА ЗОХИЦУУЛСАНАА ГЭРЭЛ ЗӨРЧСӨН ГЭЖ ТОРГОДОГ Ч БАЙХШИГ ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button