УЛС ТӨР

Б.Энх-Амгалан: Нисгэгч ганцаараа архи уусан, гарсан төлбөрийг өөрөөр нь төлүүлнэ гэх мэдээлэл өгсөн

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгч, тайлбар хийлээ.

Тэрээр Дарханы замын гүйцэтгэлийн асуудлаар дараах тайлбарыг өглөө. “Азийн хөгжлийн банкныхантай, Сангийн сайдтай уулзлаа. Тендерийг цуцлалгүй, шахаж ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Зарим гүйцэтгэгч компани ажлаа 50-70 хувьтай гүйцэтгэсэн байна. Иймд санхүүжилтийг нь таслалгүй, өгөөд явъя гэдэгт тогтлоо. Улаанбаатар-Дарханы замын ажил яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгаан нь есөн сар хүртэл бороотой байснаас үүдэлтэй. Хоёрхон сар ажил гүйцэтгэсэн гэхэд ажлын талыг нугалсан байна гэдэг итгэл хүлээлгэхүйц үзүүлэлт гэж Азийн хөгжлийн банк хэлсэн. Гэрээгээр 2020 оны зургадугаар сарын 20-нд ашиглалтад орох ёстой. Бид хоёр биш, 204км зам ашиглалтад оруулах тухай ярьж байгаа. Яаж ч бодсон амжихгүй шүү дээ. Харин бид хавар бүхэлд нь хаах биш, хэсэгчилж хааж, ашиглалтад оруулаад явъя гэсэн зүйл ярилаа. Хэрэв гүйцэтгэгч компаниас хахууль өгөхийг оролдсон бол бид өөрчилнө. Иймд АТГ-аас мэдээлэл хүссэн. Удахгүй бидэнд мэдээлэл ирүүлэх байх” гэлээ.

-МИАТ ХК-ийн нисгэгч хар тамхи хэрэглэсэн асуудал гарсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Нисгэгч хүн нислэгээс хэдэн цагийн өмнө юу хэрэглэх вэ гэдгээ сайн мэддэг. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал. Иймд МИАТ ХК-д сахилга хариуцлагын тогтолцоо нэвтрүүлэхийн тулд яалт ч үгүй бүтцийн өөрчлөлт хийнэ. Орон тоо нэмэгдэхгүй. МИАТ-ийн Берлин дэх төлөөлөгчийн газраас нисгэгч архи уусан байна гэдэг асуудлыг тавьсан. Би өчигдөр онгоцны даргатай уулзсан. “Би гэр бүлтэйгээ явсан учир архи уугаагүй. Харин туслах нисгэгч гараад уусан байсан” гэсэн. Тэгээд унтахдаа усанд орсон цоргоо хаагаагүй унтсан. Гарсан төлбөрийг хувиараа төлнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
сайд минь дээ
сайд минь дээ

Нисгэгчийн талаар Сайд хүн ийм юм ярьж байхад юу ч хэлэх вэ дээ. Иргэний нисэх ч сүйрчээ, нөгөө шударга ёс яасан бэ ???

ЗОЧИН
ЗОЧИН

МИАТ-ЫН УДИРДЛАГАД ОЧСОН УЛС ТӨРЧДИЙН ШАХААНЫ МЭРГЭЖЛИЙН БУС, ХОНЦЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ӨЛӨН ХОВДОГ ХҮМҮҮС ЭНЭ КОМПАНИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙНА ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button