УЛС ТӨР

ЧУУЛГАН: Б.Билэгт нарыг чөлөөлж Г.Байгальмаа, Э.Батболд нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо

НЭМЭЛТ. 16.30 цагт.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, баталлаа.

Тодруулбал, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва, Б.Билэгт нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Г.Байгальмааг 68.3,  Э.Батболдыг 68.3,  Д.Баяндүүрэнг 70.7,  Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувиар тус тус дэмжин, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.


-УИХ-ЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ-

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан дөнгөж сая /15:00 цагт/ гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай ч ийнхүү өмнөх нь өдөр нь хуралдаж байгаа нь иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэх болсонтой холбоотой хуралдаж буй юм.

Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Iim chukhal khuraldaa suugaagyi gishuudiin neriig odoo zarla, shuud songuuli hkuleekhgyi zailuulay

Холбоотой мэдээ

Back to top button