Эдийн засгийн мэдээ

Үхрийн цул мах өмнөх долоо хоногоос 262 төгрөгөөр өсөж 23,686 төгрөгт хүрэв

Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх долоо хоногоос өргөн хэрэглээний найман нэр төрлийн барааны үнэ өссөн байна. Тодруулбал,

  • Хонины ястай мах кг тутамдаа 214 төгрөгөөр өсөж 17,357
  • Үхрийн ястай мах кг тутамдаа 234 төгрөгөөр өсөж 20,716
  • Үхрийн цул мах кг тутамдаа 262 төгрөгөөр өсөж 23,686
  • Ургамлын тос 200 төгрөгөөр өсөж 7198
  • Алим кг тутамдаа 91 төгрөгөөр өсөж 7183
  • Төмс кг тутамдаа 63 төгрөгөөр өсөж 1446
  • Байцаа кг тутамдаа 323 төгрөгөөр өсөж 3616
  • Хүрэн манжин кг тутамдаа 37 төгрөгөөр өсөж 4757 төгрөг болсон байна.

Харин Атар талх 8 төгрөгөөр буурч 2575, Ямааны ястай мах кг тутамдаа 180 төгрөгөөр буурч 13,127, Лууван кг тутамдаа 45 төгрөгөөр буурч 4035, Сонгино кг тутамдаа 26 төгрөгөөр буурч 4794 төгрөг болсон байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button