УЛС ТӨР

С.Амарсайхан: Утаа мэдрэгч тараах ажлыг удаашруулсан албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны аравдугаар сарын эхэнд Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө утаа мэдрэгч тараах тухайгаа мэдэгдэж байсан билээ.

Энэ талаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 7-нд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “утаа мэдрэгч худалдан авахаар болсон. БНХАУ-ын компанид мөнгийг шилжүүлсэн” гэж байсан ч уг ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Тиймээс өнөөдрийн Нийслэлийн онцгой комиссын хурлаар Хотын захирагч С.Амарсайхан “Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн энэхүү ажлыг цаашид НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа хариуцахаар үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 8, 2020 19:16

Утааны мэдрэгчийг олон улсын стандартын дагуу байрлуулдаг. Дахин хүний аминд хүрэх эрхгүйгээс гадна хариуцлага шаардсаар байх болно.

Зочин
Зочин
1 сар 8, 2020 19:17

Утааны мэдрэгчийг олон улсын стандартын дагуу байрлуулдаг. Дахин хүний аминд хүрэх эрхгүйгээс гадна хариуцлага шаардсаар байх болно шүү

Батхишиг
Батхишиг
1 сар 9, 2020 13:53

Хотын даргаа та өөрөө огцор таны удирлаганд баигаа хүмүүс манаи монголын уламжл�##�т дүрмээр бол ажлыг удирдаж чадаагүи дарга огцрох естои

Холбоотой мэдээ

Back to top button