Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

О.Баасанхүү: Цагаан сараа тэтгэврийн зээлээр болгодог хүмүүс одоо яах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн зээл олгохгүй юм байна. Зээл аваагүй ахмадууд хэрэгцээгээ хангах боломж байгаа юу, цагаан сар болох гэж байгаа гээд 200,000 буюу ахмадын 50% нь нэг сарын дотор 3 сараар урьдчилж зээл авъя гэвэл тэр нөөцийг давах уу?

С.Чинзориг: Цаашдаа зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэм болохоос илүү ядуурал руу түлхэж байна. Хүүгүй гурав хүртэлх сарын урьдчилгаа өгөх эсвэл нэг жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээл байх эсэхийг хууль батлагдсаны дараа Монголбанктай ярьж шийднэ. Арилжааны банкуудад тэтгэвэр барьцаалсан зээл өгөх чиглэлээ өөрчил гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Амин зуулгаа болгож байгаа иргэдийн мөнгийг барьцаалан зээл олгох явдал дэлхийн аль оронд байдаггүй юм билээ.

Монголбанк Эрдэнэхуяг, “Эрсдэлийн сангаас хадгаламж эзэмшигч нартай холбоотой эрсдэлийг хамгаалдаг. Зээлдэгчтэй холбоотой эрсдэлийг төлдөггүй”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Үзэж байна, бодож байна, харж байна гэдэг. Хоёр сард зээл авахаар хүлээж байгаа хүмүүсийг яах вэ. Цагаан сараа тэтгэврийн зээлээр болгодог хүмүүсийг яах вэ. Одоо цагаан сарын өмнө тэтгэвэр авч байгаа ахмадууд шууд авах боломж, хөрөнгө байгаа юм уу. Мөн Хөгжлийн банкийг оруулсан нь хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэж би асууж байна. Үүн дээр тодорхой хариулт авъя. Салхитын мөнгөний ордыг Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлэлд тулгуурлан ярьж байна лээ. Бондыг чинь хэн худалдаж авах юм бэ”

Эрдэнэс силвер ресурс ХХК н.Мөнхбаяр, “Манай компанид одоогоор ямар нэгэн хуулийн маргаан байхгүй. Та хуучин компанийн хуулийн маргааныг хольж яриад, андуураад байх шиг байна”

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгар хулгайч ард иргэдын дунд Яс хаячихлаа. 12 сар мэдээлэл аваад их хэмжээний зээл авсан бн

Ахмад настан
Ахмад настан
Reply to  Зочин

Энэ хэдэн гишүүд одоо бүр толгой нь эргээд Баасахүүгийн асуултыг ч ойлгохоо больж. Зээлгүй хэд нь цагаан сараар авах гэж байгад Шаварт унав

Ахмад настан
Ахмад настан
Reply to  Зочин

Зээлтэйг нь тэглэж баярлуулаад зээлгүй доод төвшний шаар болсон бид цагаан сар ч хийхгүй юм байна л даа. Талбай дээр цагаан сараа хийе

зочин
зочин

Энэ компианы нэрийг солиод хэрэг маргаанаас зайлах юм байна. Одоо дээд шүүх хяналтын шатны шүүхээр орно.Энэ захирлыг утсан

зочин
зочин

10 хувийн зээл гэвэл 2 сард бүгд хошуурна. Тэглэсний ашиг алга.

Холбоотой мэдээ

Back to top button