Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцэнэ. Тэд дэлхийн зах зээлийг сааруулж буй Вашингтон, Бээжингийн худалдааны дайныг шийдвэрлэх гэж оролдох юм.
Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцоно. Одоогийн байдлаар хэн БНХАУ-ыг төлөөлөх нь тодорхойгүй байна. Трамп тус уулзалтын талаар бичихдээ “Энэ уулзалт маш сайн болох төлөвтэй” гэжээ.
Трамп Ши Жиньпинтэй ярьсны дараа хоёр улсын төлөөлөгчид уулзах тов нь зарлагдав. Хоёр улсын удирдагчид мөн бие биеэ улсдаа урьж, айлчлал хийхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.