Нийгэм мэдээ

Их дүйчин өдрөөр бүх нийтээр амардгийн учир

Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 11-ны өдөр тохионо. Эл өдрийн тухай мэдээлэл хүргэе.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн.

1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон.

Жил бүрийн дүйчин хийгээд жилийн зургаан дүйчин тэргүүтний тус эрдэм оршивой. Сар бүрийн шинийн 1-нд Динээнзэн жалбу бурхан морилсон дүйчин энэ өдөр хийсэн буян 100-дахин аривдах ба 100-н галавын хэлэнц арилж ахин сэрэгч тамд үл унана. Сар бүрийн шинийн 8-нд Манал бурхан заларсан дүйчин Энэ өдөр хийсэн буян 1000 дахин аравжиж өвчин гэтлэх болно. Шинийн 10-нд Ловой бадам жунай заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс 10,000 дахин аривжих бөгөөд мэсийн аюулаас гэтлэх болно. Мөн халуун тамд үл унана. Шинийн 14-нд сайн цагийн 1000-н бурханы 2 болох Бурхан морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс 100,000 дахин арвижих бөгөөд ган зудийн аюулаас гэтлэх бөгөөд тамд үл унана. Шинийн 15-нд Нанваан таяан бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд найман их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.

Зуны эхэн сарын 15: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ гурав давхцсан их дүйчин өдөр. Маанийг нэг удаа уншсаны буян нь гурван дүнчүүр болж аривжих болно.

Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.

Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн утга:

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  • Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  • Номоо номлож хутгийг олсон,
  • Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Их дүйчин өдөр цээрлэх ёсон:

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолсон. Тэрээр “Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2025 10:24

Оюунхорол авгайгиын тэнэг журам

Зочин
Зочин
6 сар 9, 2025 12:30

БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ, ИЙМ ТЭНЭГ ӨДӨР АМАРЧ БАЙХААР ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАЛГҮЙ ОУ-ЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДӨР АМАРДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
6 сар 9, 2025 12:37

Зөвөө.Христийн шашинт орнууд eсүсийнхээ төрсөн өдөр буюу крисмасаараа 14 хоног амардаг, азийн орнууд бурхан багшийн өдөр амардаг. Монголчууд л коммунист улс байсан улбаанаасаа са лах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button