ЧУУЛГАН: Баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах үүргийг Засгийн газар хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмыг хэлэлцлээ.
Уг журмаар Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр батлав. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн доорх найруулгын засварыг УИХ-ын дарга уншиж танилцуулсныг гишүүдийн 61.7 хувийн саналаар дэмжлээ.
1.2-т Үндэсний баялгийн санг байгуулахдаа энэхүү сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх, түүний хувьцаа эзэмшигчийн хувьд хөрөнгийг нь захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх
- Санд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны төлбөр
- Төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг
- Хувьцаа борлуулсны орлого
- Газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого
- Төрийн хувьцааны ногдол ашиг
- Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх.
1.3-т Сангийн хөрөнгийн удирдлагын компани сангийн хөрөнгийг удирдахдаа хараат бус, бие даан ажиллах, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг дэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ хүртээхдээ тэгш хүртээмжтэй байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх хэмээн оруулсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.