УЛС ТӨР
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлнэ гэж хатуу заагаагүй. Салбар хуулиар зохицуулагдсан. Цаашдаа бусад улс төрийн хүчнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг нь нээх хэрэгтэй” гэсэн юм.
Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Ийнхүү чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.