УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг нэр дэвшүүлэх эсэхийг ярилцана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тавих шаардлага болон санхүүжилтийн талаар хэлэлцжээ. Ингээд сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй байхыг намын дарга үүрэг болгосон байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, “Манай нам энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хандив авахгүй. Улс төрийн намын санхүүгийн байдал ил тод байх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Тойргийг томсгосон нь аль болох мөнгөний хүчин зүйлээс хол байлгах гэсэнтэй холбоотой. Мөнгөөр сонгогддог байдлыг байхгүй болгох зорилготой. Намын дарга мөн нэг зарчмын асуудал сая ярилаа. Нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүд мөнгөн хандивыг ард иргэд болон ААН-ээс авч болохгүй, ийм асуудалд холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хандивын хэмжээгээр нь ажил албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно.  Мөн ЖДҮХС-ийн зээл болон, 60 тэрбумын асуудал, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх эсэхийг сайн ярилцана” хэмээн ярилаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юуг нь ярих гэж.Өөрөө ч нэр холбогдсон гэж байгаа.Жирийн иргэдийн ЖДҮ эрхлэх амжиргаагаа залгуулах,өсч дэвших, өргөтгөх боломжийг хулгайлса

Энхээ
Энхээ
Reply to  Зочин

Амарсайхан луйварчингаа зайлуулаарай

Зочин
Зочин

Uuruu JDU shaasan ni hun iim yarih erh baihuudaa.
Bid ch hogjiltei ard tumen shuu

Зочин
Зочин

ХУУЛЬ.ЗӨРЧСӨН ГИШҮҮДИЙГ ДАХИЖ УИХ СОНГОХЫГ ЯРИЛЦАНА ГЭДЭГ ЮУ ГЭСЭН ҮГ БЭ. ЖДҮГИЙН ЗЭЭЛ АВСАН НӨХӨДҮҮДЭЭ ДАХИЖ НЭР ДЭВШҮҮЛБЭЛ МАН ЯЛАГДАХ БН

зочин
зочин

зээл авсан хүмүүсийг ярилцаад байхгүй шууд хас,

Өвөө
Өвөө

Үхсэн баасаа ярилцах гд бгаам бээ???Шууд шоронд илгээх тухай л ярилцах ёстой бусуу?? малааааа...мал царайлсан шаараааа..

Зочин
Зочин

БҮҮ ЯРЬ...

Зочин
Зочин

ЖДҮ-ийн зээл авсан нөхдүүд дэвшвэл намдаа ялалт авч чадахгүй дээ

Тайшир өргөө ххк ждү зээл авагя
Тайшир өргөө ххк ждү зээл авагя

МАН сонгогдно. Яагаад гэвэл зүгээр юм өгөхөөр үхэх гэж байгаа юм шиг авдаг ард түмэн байгаа цагт өөдлөхгүй. Сонгогчид өөрөө буруутай

Зочин
Зочин

JDU,60 TER BUM,BUSAD ATG-T DUUDAGDSAN G.M BARAG 50 ORCHIM GISTUUN SONGUULD NER DEVTSIKHGUI BAIKHAA.

Хох
Хох

Мөнгөөр л сонгогдоно ш дээ худлаа шоу

Холбоотой мэдээ

Back to top button