Нийгэм мэдээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.26/ 03:38 цагт цурамд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2025 он гарснаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 128 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул иргэд та бүхэн аялж, амарч зугаалж явахдаа анхаарал болгоомжтой байж, түймрийн аливаа эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button