ДЭЛХИЙ

“Украины онгоцыг пуужингаар сөнөөснийг батлав”

Өнгөрсөн лхагва гарагт /2020.01.08/ Украин улсын 180 зорчигчтой Иран улсын Тегеран дахь Имам Комэйни олон улсын нисэх буудлын ойролцоо осолдсон. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн гэмтэл хэмээн тодорхойлоод байсан бол өнөөдөр /2020.01.10/ Канадын Ерөнхий сайд болон Их Британийн Ерөнхий сайд нар “Пуужингаар онгоцыг сөнөөсөн гэдэг нь батлагдсан” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь санамсаргүй тохиолдлоор байж магадгүй гэх таамгийг ч дэвшүүлж буй. Харин уг мэдэгдлийг Ираны Иргэний агаарын тээврийн байгууллагын тэргүүн няцааж байгаа юм. Одоогоор, ослын шалтгааныг тодруулахаар Иран улсын Тегеранд Украины агаарын шинжээчид ажиллаж, хар хайрцагны мэдээллийг тайлж унших гэж байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button