Нийгэм мэдээ

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. 

Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлээр үйлчлүүлж Хүй 7 худаг хүрэх боломжтой. Мөн богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй 7 худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button