Нийгэм мэдээ

ГССҮТ: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд 1579 хүүхэд гэмтэж, тусламж үйлчилгээ авсан

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна.

Мөн энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байна.

Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа юм.

Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 20, 2025 20:40

ХҮҮХДЭЭ ОЛИГТОЙХОН ХАРААЧЭЭ МУУСАЙН ҮМХИЙРСЭН АЛНУУД ШАМАРСАН НАГААРТСАН БОМБООНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button