Гэмт хэрэг

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг сулласан шийдвэрт прокуророос гомдол ирүүлээгүй хэмээн шүүхээс мэдэгдлээ

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг өчигдөр шөнө 22 цагийн орчимд суллах шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн байна.

Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас дараах мэдэгдлийг гаргажээ.

Үүнд,

Шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон тул 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчилсан. Сэжигтнүүдийг саатуулах хугацаа өнөөдр 22:00 цагт дуусах бөгөөд Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн цагдан хорих арга хэмжээ авах саналаа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.

Шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролын дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, түгээх зорилгоор “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам"-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182 дугаар захирамжаар яллагдагч Э.Т, Ц.С нарт “хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрт оролцогч болон прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "З хоногийн дотор гомдол гаргаж болно" гэж хуульчилсан ба 2025 оны 07-р сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутын байдлаар тухайн шийдвэрт гомдол шүүхэд ирээгүй болохыг мэдэгдье" гэсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2025 13:38

Монголын шударга шүүх мандтугай кккк!

Холбоотой мэдээ

Back to top button