Тарваган тахалтай тэмцсэн 14 эмч, ажилтны давтан шинжилгээ сөрөг гарч, эмнэлгээс гарлаа

Хөвсгөл аймагт тахлын голомтод бүсээс тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн 24 настай эрэгтэй нас барж, нэмж хоёр хүн тахал тусаж батлагдсан гурав болсон.
Хоёр хоногийн өмнө тахлаар нас барсан иргэнийг эмчилж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн ойрын хавьтал 80 хүнийг тусгаарлан эмчилгээ хийж буй талаар Хөвсгөл аймгийн онцгой комиссоос мэдээлсэн.
Тэгвэл одоогийн байдлаар батлагдсан тохиолдол, ойрын хавьтлын тоо нэмэгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулахаар Хөвсгөл аймгийн ЗӨСТ-тэй холбогдоход "Батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Нэг иргэн тахлаар нас барсан, нөгөө хоёр иргэний биеийн байдал сайжирч байгаа. Харин ойрын хавьтлын тоо 110 болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн сайдын тогтоолд тусгаарлалтын хоногийг зургаа байхаар тусгасан байдаг. Хугацаа нь дуусаж, давтан шинжилгээгээр сөрөг гарсан иргэд өнөөдрөөс эмнэлгээс гарч байна. Мөн тахлаар нас барсан иргэнд үйлчилж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтны давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэд өнөөдөр эмнэлгээс гарч байна" гэх мэдээллийг өглөө.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
худлаа ярьдгийн гай. өчнөөн эмч ажилчид хорионд орж ажил ц�##�гардуулж өөрөө ч амь хохирох шив. Анхнаасаа харх идсэнээ үнэнээр нь хэлсэн бол өвчнөө хүндрүүлэхгүй амьд үлдэх байсан
Худлаа оношлож буруу эмчилж хүн �##�сан биз. Монголын ЭМ-ийн с�##�бар гэж хүн �##�ж хүрээ т�##�сан ч хариуцлага хүлээдэггүй бөх зүрхтэй бүдүүн хошноготой л�##�рууд байдаг биз дээ. Эмчид итгэснээс эрхий хуруундаа итгэсэн нь дээр.