Нийгэм мэдээ

Тэнгэр шинжээч Д.Аюурзана: Энэ жил цас бага унах ч, эрт хүйтэрч, хатуу өвөл болохоор байна

Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн аварга малчин, тэнгэр шинжээч Дэндэвийн Аюурзанаас тодрууллаа.

-Есөн сар гарчихлаа. Цаг агаарын төлөв ямархуу байна, юу ажиглав та?

-Одоогийн байдлаар бас ч гэж учиртай байх болов уу гэмээр л байна. Бороо жаахан, жаахан ороод болиод тиймэрхүү аястай. Мод ерөнхийдөө дороосоо жигд шарлачихлаа. Бугын дуу дуулдаад бас ч гэж нигууртай байх болов уу гэж бодож байна.

-Эрт хүйтэрнэ гэж их ярьцгаж байна, энэ жил?

-Ер нь хүйтэн өвөл болох болов уу. Айхтар их цас орох нь юу л бол. Алаг цоогдуу л өвөл болно байх, гэхдээ хүйтэн. Ургац ч муу учраас хатуудуу янзтай. Маргааш тэнгэр цэлмэг бол одны тохиолоо харна. Гэхдээ тэр од маань зөвхөн энэ сараа илтгэнэ л дээ. Ойрд буцаад дулаарч байгаа болхоор одны тохиолоо харчхаж болох байх аа.

-Мичидийг хэлж байна уу та?

-Тийм ээ. Мичид гэдэг од сар бүр тохиодог. Энэ од намрын эхэн сарын 21-нд эхэлж тохионо. Сар болгон тохиосоор зуны эхэн могой сарын шинийн гурванд байхгүй болдог. Мичид гэж дээрээ их бөөн од байдаг, бараг бүх хүн мэдэх байх. 

Энэ одны тохиолоор тухайн сарын цаг агаар ямар байхыг шинждэг. Цаашлаад намрын адаг сарын шинийн есөнд, өвлийн зул сарын шинийн 15-ны өдөр од, сараа сайн шинжиж хараад тэр өвөл ямар болохыг голчлон шинждэг. Тэр үед тэнгэр сайхан цэлмэг, тогтуухан байвал налгар сайхан өвөл болдог. Мөн мичид, сар хоёр дундаа тохиовол өнтэй өвөл болно, тэр сардаа сайхан байна гэсэн үг. Хамгийн найдвартай нь энэ байгаа юм. Бусдаар мичдээ тойроод тохиох юм бол онцгүй, хатуудуу л байдаг.

-Сар бүтэн хиртлээ, та харав уу?

-Сар бүтэн хиртсэн, харлаа харлаа. Хиртсэний дараа харин сараа угаагаад ойрхон хэд, хэд бороо орчихлоо. Энэ бол тун боломжийн шүү. Дээр үед сарыг ойрхон угаавал сайн байдаг, холдуу угаавал муу байдаг гэж ярьдаг байсан. Саяны тухайд сараа ойрхон угаасан учир алсдаа муугүй байх гэж бодогдож байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харин ч дажгүй өвөл болох юм бишүү Малчид хадлан тэжээл, бордоо, эм тариа, хүчит тэжээл, давс, шүү, үхэр, адууны элэг, тэр ч байтугай малын засаа, чимээг маш их ээр хатааж авах нь сайн шүү, элгэвч нэмнээ, туурайвч, тэжээлээ бэлдэж ав. Малчид өөрсдөө Лаа шүдэнз, гурил будаа давс цай мөн эм тариа, цагаан идээ, тос өрөм, ааруул, мөн хүрз, гаапуу, гэр орноо сайн дулаалах, өөрсдөө салхи нэвтэрдэггүй дулаан хувцас, сайн чанарын 2-3 ээлжийн гутал, малгай ороолт, бээлийг маш олноор сайн бэлдэж авахад тэгээл өвлийг ёстой сайхан давна шүүдээ МАЛЧИД ААА

Дулам
Дулам
Reply to  Зочин

Малчид өвлийн бэлтгэлээ сайн базааж блгүй дээ.цагаан идээ нь газар дээрээ улирлын сайхан зунаар л хангай, говьгүй тэнгэрийн үнэтэй бх юм бна.өөрсдийгөө базааж, өвөлдөө бэлдэх гэж тэр биз

Зочин
Зочин

Хэн ч мэдэхгүй, зөвхөн цаг уурчид тооцоолж гаргана.

Oogii
Oogii

Za bitii shaagaad muu amlaad bai teneg zuniguu

Зочин
Зочин

Би бас шинжээд л байгаа тухайн үед нь шийдвэрээ та бүхэнд танилцуулнаа хаха

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..Өвөө худлаа шаагаад л..

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Одоо эрхэсээ, байгаль дэлхийгээ олон жилийн турш шинжиж тухайн жилийн болон дараа жилийн өнгө ямар байхыг хэлнэ гэдэг бас ухаан шүү. Өөрсдөө юугаа ч мэдэхгүй, юу ч хэлж тааж чадахгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдрах богино ухаанархуу юмтай юм байж битгий ингэж элдвээр бичиж байгаач та нар. Энэ сайхан буурай өдий насалтлаа юу эсийг үзсэн бол. Та нар зүгээр өөрсдийгөө өөр өнцгөөс нэг харчих чадалтай бай...

Зочин
Зочин

Хөгшин залуугүй дөвчигнөх болжээ. Дэлхийн ямар ч хөгжилтэй оронд сарын өмнөх цаг агаарыг хүртэл мэдэж тодорхойлж чаддаггүй л юм даа

Зочин
Зочин

Золбин Завхан зайл.

Зочин
Зочин

hudlaa hutsad bai

Холбоотой мэдээ

Back to top button