ЦЕГ: Хүүгийн цогцос олдсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүгийн цогцос олдсон талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хоёр настай хүүхэд алга болсон мэдээлэл бүртгэгдсэн. Улмаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр 16:00 цагт хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайд байрлах газраас оллоо. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж байгаа учир урьдчилсан байдлаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө.
Эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явж байсан. Хүүгийн цогцос олдсон газрыг өмнө нь самнасан эсэх талаар мэдээлэлгүй байна. Цогцос олдсон хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа мөн эхэлсэн. Шалгалт хэр удаан үргэлжлэх болон цогцсыг хаана хүргэж задлан шинжлэх нь тодорхойгүй байна.
Мөн Хөвсгөлийн Тариалан суманд самранд явж байгаад алга болсон 40 гаруй насны эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ямар нэг зүйл олдоогүй.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Тийм хол явж чадахуу
Who cares