Гадаад мэдээ

БНСУ-ын УИХ-ын дарга үйлдвэрлэлийн ослоор гаргүй болсон монгол залуутай уулзаж, уучлал гуйлаа

БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан монгол цагаач ажилчинтай уулзаж, байгууллагын шинэчлэл, оршин суухад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ.

УИХ-ын дарга Ву өчигдөр /2025.10.02/ Хойд Чунчон мужийн Чонжу дахь 37 настай Монгол цагаач иргэний гэрт зочилсон байна.

Тус монгол залуу 2019 оны арванхоёрдугаар сард нарны зай хураагуур суурилуулах үеэр өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсны улмаас хоёр гараа алдсан. Зургаан жилийн дараа тэрээр хүнд түлэгдэлтээс эдгэрсээр байгаа юм.

Шүүхээс монгол залуугийн ажиллаж байсан компанийг болон түүний ажил олгогчийг цахилгааныг таслаагүй хэмээн хариуцлага тооцож, нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн ч тус компани төлөхөөс татгалзсан байна.

Энэ явдалд УИХ-ын дарга Ву олон нийтийн сүлжээнд "Үндэсний ассамблейн дарга, БНСУ-ын иргэний хувьд би маш их харамсаж байна. Үйлдвэрийн аюулгүй байдлын алдаанаас болж осолдсон монгол иргэний өмнө очиж эмгэнэл илэрхийлэхээс аргагүй болсон тул би танай гэрт зочлохоор өнөөдөр очно" хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн одоогоор бэртсэн монгол залууг асарч байгаа ээж, эхнэр хоёрынх нь визний асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Тиймд Ву уг асуудлыг “Холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, шийдэл олно” гэжээ.

Уг уулзалтын талаар БНСУ-ын УИХ-ын даргын тамгын газраас мэдээлснээр, УИХ-ын дарга Ву уулзалтын үеэр “Энэ бол хувь хүний золгүй явдал биш, харин цагаач ажилчдад тулгарч буй бүтцийн асуудал. Үндэсний ассамблей маш их хариуцлага хүлээж, үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүсийн нөхөн олговрыг өргөжүүлэх, тогтвортой оршин суух эрхийг хангах зэрэг тогтолцоог боловсронгуй болгохыг хичээх болно гэсэн байна.

Харин монгол залуу "Осол миний амьдралыг сүйрүүлж, ээж, эхнэр хоёр маань сүүлийн зургаан жил асар их хохирол амссан. Хагалгаа, эмчилгээ, унаа, ар гэрийнх нь оршин суух зэрэг хүндрэлээс болж амьдралаа туйлын хүндрүүллээ" хэмээн учирлажээ. Тиймд УИХ-ын дарга Ву "Монгол залууг тэвэрч, зовлон зүтгүүр туулсан ч цаашид баяр хөөртэй амьдрахыг уриалж, халуун дулаан яриа өрнүүллээ гэж мэдээллээ.

Эх сурвалж: Yonhap News

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯМАР Ч ӨРӨВДМӨР ЮМ БЭ? ХӨӨРХИЙ СОЛОНГОСЧУУД МУНДАГ ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button