О.Цогтгэрэл: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг огцруулах эсэхийг зэрэг хэлэлцэхийг шаардана

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг асуудлыг зэрэг хэлэлцсэн тохиолдолд АН-ын бүлэг оролцох боломжтой гэж хариуллаа. Мөн бүлгийн саналаа хайрцаглах эсэхээ асуудлыг хэлэлцэхээс өмнө зарлана.Тэр хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэж шийдэлд хүрснээ танилцууллаа.
Мэдээллийн шууд дамжуулалт:
Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-МАН-ын асуудлаар танайх гацаагч дүрд орчихлоо. Сөрөг хүчний үүргээрээ оролцож болохгүй байгаа юм уу?
-АН-ын гишүүд нэгдмэл ойлголттой, зарчмын сааналд нэгдсэн байр суурьтай байгаа. Бид хамтад нь асуудлаа оруулж ирэхийг эрх баригчдаас шаардана. Бүлгийн хуралд өнөөдөр 28 гишүүн оролцсон. Бүгд 100 хувь нэгдэж, ийм шийдвэр гаргасан.
-Хуулиараа энэ хоёр асуудлыг нэг дор хэлэлцэх боломжгүй. Хууль зүйн боломж байхгүй байхад та бүхэн ийм тулгалт хийх нь зөв үү? Өнгөрсөн долоо хоногт та бүхэн энэ байр сууриа илэрхийлж болоогүй юм уу?
-Улс төр болоод хууль эрх зүйн хувьд зэрэг хэлэлцэх боломжгүй гэж харахгүй байна. Нэг өдөр энэ хоёр асуудал зэрэгцээд ороод ирж болно.
-Танай саналыг УИХ-ын даргын зөвлөл хүлээж авахгүй бол та бүхэн яах бэ.
-Бид бүлгээрээ хэлэлцээд ийм шийдвэр гаргасан. Аль нэг асуудал нь хойшоо савагдаад, хугацаа хожоод явчих боломжтой. Ийм байдал үүсэхийн эсрэг бид ажиллана.
-Танай нам парламентын дархлааг хамгаалахын тулд юу хийх ёстойгоо ярилцав уу.
О.Цогтгэрэл: Нэг намын асуудал явсаар инстутиц хоорондын зодоон боллоо. Багш, эмч нар нь талбай дээр гараад зогсчихсон. Эрчим хүчний салбар нь асар хүндэрчихсэн байхад засаглал хоорондын маргаандаа л эрх баригч нам анхаарч байна. Цаашлаад парламент тарах хэмжээний буюу хүсүүшгүй үр дүн рүү чирч байна. Тэгэхээр хамтад нь асуудлаа шийд гэж МАн-аас шаардана.
Х.Тэмүүжин: Өмнөх удаагийн УИХ-ын даргын огцруулсан кэйсээс бид ҮАБЗ-д спикер байж болохгүй юм байна гэдгийг харж байсан. Өнөөдөр дахиад юу гарсан бэ гэхээр, дэлхийн аль ч улсад спикер намаасаа түдгэлзэх хэрэгтэй байдаг. Гэтэл улс төрийн намын дарга парламентыг удирдах болсноор төрийн хэрүүл болж, сүүлдээ инстутиц хоорондын зодоон болчихлоо. Парламентын ардчиллыг хамгаалахыг тулд улс төрийн намын эрх ашгийг хамгаалдаг хүн спикер байж болохгүй. Ийм жишгийг л бид халах ёстой. Ерөөсөө ийм хоёр алдаагаа бид засах хэрэгтэй байна. Бид парламентыг ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулахгүйн тулд намаасаа түдгэлзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene balai nusgai xucaad l demiireed l bxiin!
Тэнэгтээч