Гадаад мэдээДЭЛХИЙ
Судалгаа: Эрэгтэй хүн долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орох эрүүл мэндэд сайн

Америк эрдэмтдийн явуулсан судалгаа эрэгтэй хүмүүс эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учрах магадлалыг бууруулахыг хүсвэл долоо хоногт хоёр удаа бэлгийн харьцаанд орох хэрэгтэй гэдгийг харуулжээ.
Массачусетс мужийн Нью-Ингланд судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бэлгийн харьцаа бие махбод болон сэтгэл зүйд үзүүлдэг нөлөө ашиг тустай байж магадгүй гэдгийг илрүүлсэн юм. Тэд 40-70 насны мянган эрэгтэйн жин, даралт, холестерины түвшин гэх мэт зүрх судасны эрсдэлт хүчин зүйлийг авч үзжээ. Тэрхүү судалгаа бэлгийн харьцаанд тогтмол ордог эрчүүд сард нэг ба түүнээс бага бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүдтэй харьцуулахад амь насанд аюултай зүрх судасны эмгэг тусах магадлал 45 хувиар бага байгааг илрүүлсэн юм.
Эх сурвалж: Ladbible
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харьцаа биш харилцаа гэж бичээч ээ. Бичиж байгаа үгийнхээ утгыг ерөөсөө ойлгохгүй, үг л байв�##� хамж аваад бичих юм. Харьцаа гэдэг чинь юмыг жиших, өндөр нам, өргөн бүдүүн гэх мэтээр жишиж харьцуулахад хэрэглэнэ, харин харилцана гэвэл ядаж л бие биетэйгээ харилцан ярилцах, шүргэлцэх гэх мэтээр ямар нэгэн үйлдэл хийхийг хэлнэ шүү дээ. Сэтгүүлч нэртэй мулгуу амьтас аялгуу сайхан монгол хэлийг минь мөн ч их гутаах юм даа, хянаж байгаа редактор нэртэй юмнууд нь бас яг адилхан мунхаг амьтас.
Энэ з�##�ууд сайн саар �##�инаар нь ч зөвлөөд хүлээж авахгүй, өсөж дэвжихгүй "өчүүхэн поодгор" бна оо
Ter hun husehgui bol huchindsen bolno.