Үйл явдал: Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн XIV өргөтгөсөн хурал болно
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10, Өнөөдөр болох үйл явдал
- 10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
- 11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор ээлжит бус XIV өргөтгөсөн хурал МҮЭХ-ны төв байранд болно.
- 11:30 цагт: Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурлыг Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-МУСГЗ П.Цэгмидийн "Би…" шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно.
Илгээлээ
-д бичих












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud