Гадаад мэдээДЭЛХИЙ

550 мянган солонгос сурагч элсэлтийн шалгалтаа өгч байна

БНСУ-ын их сургуулийн элсэлтийн шалгалтад 554,174 сурагч бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь үзэгдээгүй олон тооны сурагч элсэлтийн шалгалт өгч байгаа юм. Коллежид сурах чадварын шалгалт (CSAT) нь орон нутгийн цагаар 08:40 минутад, 1,310 шалгалтын төвд эхэлсэн байна.

Нийт шалгалт өгч буй сурагчдын 67.1 хувь нь энэ жилийн ахлах сургуулийн төгсөгчид, 28.9 хувь нь өмнө төгссөн хүмүүс байгаа юм. БНСУ-ын шилдэг их сургуулиудад элсэх өрсөлдөөн урьд өмнөхөөс ширүүн өрнөх төлөвтэй байна. Рекорд олон тооны сурагч шалгалт өгч буйгаас гадна БНСУ-ын засгийн газар анагаахын оюутны квотыг нэмэх гэсэн шийдвэрээсээ буцсан. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл квотыг 1,497 орон тоогоор нэмсэн. Гэвч резидент эмч нар үүнийг эсэргүүцэн ажил хаяж, тэр нь олон сар үргэлжилсний дараа БНСУ-ын засгийн газар шийдвэрээсээ буцсан билээ.

Элсэлтийн шалгалтын Англи хэлний сонсох даалгавар орон нутгийн цагаар 13:05-13:40 минутын хооронд явагдана. Энэ хугацаанд анхаарал сарьнуулах дуу чимээг багасгахын тулд онгоц газардах болон хөөрөхийг хориглох юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button