НИЙГЭМНийгэм мэдээ

Террил Атиензагийн охин: Ээж минь авсанд, зүрхгүй буцаж ирсэн

Монгол Улсад учир битүүлгээр амь хохирсон Террил Атиензагийн нөхөр болон охид өнөөдөр "Чингис хаан" ОУНБ-д газардлаа. Тэд хэвлэлийн хурлын үеэр дараах зүйлсийг ярилаа.

Энэ талаар "Боолчлогч" эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч С.Будрагчаа,

"Талийгаачийн нөхөр, том охин болон бага охин Монголд буух гэж байна. Энэ бол Монголын сайхан сэтгэлтэй ард түмний ач. Манай хэвлэл мэдээллийн нөхөд “сайн нэвтрүүлэг хийсэн байна. Одоо гүйцээх хэрэгтэй гэж зөвлөсөн. Түүний үндсэн дээр талийгаачийн ар гэрийг нь Монголд авчирч, хэргийг ахин шалгах хүсэлтийг нь албан ёсоор гаргуулах гэж байна. Ингэснээр хавтаст хэргийн ээдрээтэй олон асуудал ахин шүүгдэж, буруутгагдаж буй Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн хуулийн дагуу шалгагдах нөхцөл үүснэ. Тиймээс ард түмнээсээ ахин хандив хүссэн.

Анхандаа ₮15 саяын хандив гуйсан юм. Тус мөнгөөр талийгаачийн нөхөр охин хоёрыг авчраад хэргийг ахин шалгах хүсэлт гаргуулаад үлдсэн мөнгийг нь халаасанд нь хийгээд нутаг буцаая гэж бодож байсан. Гэтэл унтаад сэртэл ₮38 сая болсон байсан одоо бүр ₮60 гаруй сая болсон. Энэ хүмүүсийн ирж буцах зардлыг Д.Мөнх-Эрдэнэ ах маань дааж байгаа. Хүмүүсээ ирэхээр нь цугласан хандиваа албан ёсоор өргөн барина. Зочдоо өнөөдөр буудалд нь буулгаж амраагаад, маргааш 10:00 цагаас Улсын Ерөнхий Прокурорт албан ёсоор хэргийг ахин шалгуулах хүсэлтээ өгнө" гэв.

Түүний охин,

"14 жилийн турш бид хоосон ядуу амьдарсан. Ээжийгээ бид хүний ёсоор оршуулахыг хүсэж улс төрчдөөс тусламж гуйсан. Харамсалтай нь бид булшны зардлыг одоо болтол төлж байгаа, ямар хатуу хувь заяа вэ. Ээжээсээ хойш би гэр бүлээ тэжээх хэрэгтэй болж 16 наснаасаа эхлэн ажил хийж эхэлсэн. Бүх цаг үед гурван дүүгээ тэжээхийн төлөө амьдарсан. Биднийг хэн ч харж үзээгүй, бид ээжгүй үлдсэн өнчин хүмүүс болж үлдсэн. Сингапурын ажил жуулчилдаг агентлаг хүний наймааг дэмжиж ээжийг минь ямар ч визгүй Монгол руу явуулсан. Миний ээж Монголд ганцаараа байхдаа амиа алдсан. Би ч бас энд буухаасаа өмнө их айсан.

Учир нь ээж минь энд ирээд эргэж очоогүй учраас тэр. Гэхдээ би ганцаараа ирээгүй учраас айхгүй байна. Надад сайхан сэтгэлтэй Монголчууд аав, дүү минь хамт байна.Ээж минь хамгийн сүүлд надтай утсаар ярихдаа "та нарыгаа маш их санаж байна, удахгүй очно" гэж надад амласан. Гэвч түүний цогцос бидэн дээр ирсэн. Бидэнд "ээж чинь амиа хорлосон эсвэл гүн хордлогод орсон" гэж хэлсэн. Харин Филиппины шинжээчид "түүний биед маш хүнд сорив, ул мөр үлдсэн" гэж хэлсэн. Мөн түүний зүрх байхгүй байсан. Өнөөдрөөс 14 жилийн өмнө бид хоёр дахь задлан шинжилгээ хийлгэсэн. 2011 оны 12-р сарын 15-нд задлан шинжилгээ хийхэд түүний бие маш их хөхрөлт, сорвитой байсан нь тогтоогдсон" гэлээ.

Харин бага охин,

"10 настай байхдаа ээжээсээ салж, уй гашуутайгаа хамт үлдсэн. 14 жилийн дараа огт танихгүй монгол сэтгүүлч бидэнд тусалж, энд авчирлаа. Үнэнийг хэлэхэд би айж байна, ээж минь үүнээс ч их айсан нь тодорхой. Түүнийг тэврээд авмаар санагдаж байна. Гэхдээ бүх монголчууд муу хүмүүс биш. Олон жилийн дараа уй гашууг минь мэдэрч надад тусалсан та бүхэнд баярлалаа. 14 жилийн дараа анх удаа ээжтэйгээ хамгийн ойрхон ирж байна" гэв.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар л сайн байхав дээ. Харь оронд ажил хийх гэж очсон биш Эрэл Эрдэнэбат, Сэргэлэн гэгч хоёр хар тамхичинд алуулсан байна. Манай цагдаа, шүүх өмнө нь Эрдэнэбатын ХБ зээлийн хулгай, хүүгийнх нь хар тамхины хэрэг, Сэргэлэн Эрдэнэбат нарын мөрийтэй тоглоом зэрэг гэмт хэргийг яллахгүй байсаар хүний аминд хүргэлээ. Олон улсад Монголын шүүх баячуудад үйлчилдэг авилгалчин гэдгээрээ таниулж байна.

Зочин
Зочин

ЭРЭЛТИЙН Вант улс ийнхүү бүүр нурлаа муу пяздануудаа нанчидаа эдэлж дээ.Архичин хар тамхичин муусайн лаларуудаа яагаад ядарсан эмэгтэйг хутгалж алаад зүрхийг нь идэж байгаан муусайн вампируудаа.Бөөрийг нь бас идсэн гээ биз дээ яаж бүгдийг нь идчихээгүй юм.Эрдэнэбатаа муу аалзнаа Сэргэлэн чи эх хүн биз дээ чамд өрөвдөх нинжин сэтгэл алга уу?хар тамхичин хүмүүжилгүй хүүхэд чинь давраад хүүхдийн 100 д нэг залууг йн тархийг бяц дэвслээ одоо яах гээд байгаан та нарыг хараал идээсэй.

Шударга иргэн
Шударга иргэн

Аймаар юм болох байх аа...

Зочин
Зочин

Арвар дөрвөн жилийн дараа анх удаа ээжтэйгээ хамгийн ОЙРХОН ирж байна????????????...Цээжний уг руу ЁННН...гээд шивчихлээ шд????...

Зочин
Зочин

Харваас бузрын гэмт хэрэгтэн Сэжгийн яргачин Эрдэнэбатын гэр бүлийг бүгдийг нь устга. Бөөн гэмт хэрэгтэн саддистуд хамсаатнууд. Хүчин, ярга, аллага, хулгай, дээрэм гээд ямар бузар аймшгууд вэ.

Зочин
Зочин

Их баярлалаа би гунигтай бна

Холбоотой мэдээ

Back to top button