УЛС ТӨР

Ч.Сайханбилэг олон улсын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон байна. Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгуллагаас дөрвөн хэрэг тулгаад буй.

Тус фирм энэ тухайгаа өөрсдийн цахим хуудсанд өчигдөр /2020.01.22/ мэдээлжээ. Үүндээ Ч.Сайханбилэг өөрт нь тулгаж буй хэргүүдийг улстөрийн захиалгат зориудын үйлдэл хэмээн үзэж буй тухай дурьдсан төдийгүй үүсгэн байгуулагч Роберт Амстердам нь, “Монгол Улсын одоогийн засгийн газар шүүхийн хараат бус байдалд халдаж байна. Ч.Сайханбилэг Рио Тинтогийн гэрээг байгуулахдаа парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид харж байна” гэжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монголд 60 хоног саатуулагдсаныхаа дараа АНУ-д хөл тавьж, тэндзээ одоог хүртэл амьдарч байгаа аж. Түүнчлэн Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүнд хэд хэдэн улстөрийн шинжтэй дарамт шахалт ирэх болсон тухай тус олон улсын хуулийн фирмийн мэдэгдэлд дурьджээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

олон улсын фирм хөнгөлөлттэй үнээр өмгөөлөх үү, рио тинто төлбөрийг нь төлөх үү

зочин
зочин

Рио мөнгийг нь төлж байгаа юм болов уу.

Зочин
Зочин

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч болж бна даа, САЙХАНБИЛЭГ ГУАЙ.

Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.

Сайнаа
Сайнаа

Мөнгө нь хатгаад бярдах нь дээ. Буруу л шийдвэр гаргаж. Монгол түмнийг өөрөөсөө улам холдуулснаар хожих нь юу л бол

Иргэн
Иргэн

Эр хүн шиг байлдаа Сайханбилэгээ, чи эх орондоо хайртай юу. Монголд сайхан өвөл болж байна. Хүрээд ирээ.

Зочинзочин
Зочинзочин

Ер нь зогсчихсон байсан төслийг хөдөлгөсөний үр шимийг нийтээрээ хүртэж л байна.одоо ОТ улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлж байна.тухайн үед

болилдоо
болилдоо

ТА их буруу гэрээ байгуулсан. ТА ойлгохгүй байж болно. НЭГ мөсөн МОНГОЛООС зайлвал яасан юм

Холбоотой мэдээ

Back to top button