УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Рио Тинтотой зөвшилцлийн ширээний ард сууна

Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсан билээ. Энэ дагуу Засгийн газраас комисс байгуулсан юм. Уг комиссын анхны хуралдаан өчигдөр болсон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр,УИХ-аас гарсан тогтоолын дагуу Засгийн газраас комисс томилсон. Өчигдөр комиссын анхны хурал болсон. Саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүдийг байгуулсан. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах уу гэдэг асуудлыг тавих санал бэлтгэгдэж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Шаардлагатай бол арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал руу явж магадгүй. Дубайн гэрээ буюу далд уурхайн гэрээтэй холбоотой асуудал шүүх дээр явж байгаа. Өчигдрийн уулзалтаар энэ асуудлыг дүгнэж ярилцсан.

Мөн энэ гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх вэ гэдэг дээр тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Рио Тинто бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна Туркойз Хилл болон бусад компаниуд байгаа. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа дээр байр сууриа нэгтгэсэн. Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна гэдэг нөхцөлийг тавихаар бэлдэж байна. Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө. Үндсэн гэрээтэй холбоотой асуудал дээр дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ын гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ.

Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн зүйлүүд байгаа. Бид байр сууриа нэгтгээд Рио Тинтотой зөвшилцлийн ширээний ард сууна. Одоогоор манай талаас гуравхан ТУЗ-ийн гишүүн байгаа. Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь бидний асуудал. Бид хувьцаа эзэмшигч. Би ажлын хэсэг байгуулагдахаас өмнө нэг удаа уулзсан. Ингэхдээ хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх саналыг тавьсан.

Шулуухан хэлэхэд өмнө нь ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш. Харин Рио Тинтогийн зүгээс олон улсын түвшинд ил далд ямар нэгэн хэлбэрээр сурталчилгаа хийхгүй байх гэдэг саналыг тавьсан. Нэг төвөгтэй зүйл байгаа нь маргаан үүсэх бүрт арбитр дээр очих гэрээ байгуулчихсан” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Даши
Даши

Үндсэн гэрээгээ сайжруулах тал дээр илүү анхаармаар байна. 51 49 болгож өөрчлөх. Өөрийнхөө баялагийн 34 хувийг эзэмшинэ гэдэг асуудал манай

Хариулт
Хариулт
Reply to  Даши

Монгол улсын ашигт малтмалын хууль унш.Юун 51/49 хувь бэ.Харин ашигаа хүртэх хугацааг наашлуулах,

Хай
Хай

Одоо мань залуу ОТ очоод би та нарт дургүй биш Ард түмэнд үнэмшүүлэхэд хугацаа хэрэгтэй байсан юм гэж хэлэхээр зэхэж байгаан билээ.

Эг уцс
Эг уцс

Эг уцс 30 жилийн өмнө ашиглалтанд орсон бол УБ утаагүй ОТ-д цахилгаанаа зарах байсан.Цаг хугацааны алдагдал хохирол дэндүү үнэтэй юм.

Зочин
Зочин

Сайжруулахдаа дараагийн үр дагаварыг нь сайн бодолцохгүй бол бас нэг хараалгуулах хүний тоо нэгээр нэмэгдэнэ шүү.

Ккррр
Ккррр

ЭНЭ НЭГ ШУЛГАНАСАН ЮМ ЮУ ЯРЬДАГАА ӨӨРӨӨ ОЙЛГОДОГ ЮМ БОЛОВ УУ? ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button