ДЭЛХИЙ

Коронавирус нүдээр дамжин халдварлаж болохыг анхааруулав

БНХАУ-ын Засгийн газраас томилон ажиллуулж буй судлаачдын багийн гишүүн, эмч Ванг Гуанфа шинэ төрлийн коронавирус нь нүдээр дамжин халдварлах боломжтойг анхааруулжээ. Тэрбээр Бээжингийн их сургуулийн Анагаахын тэнхимийн профессор нэгэн бөгөөд, Ухань хотод томилогдон ажиллах үеэрээ тус вирусийн халдварыг авсан байна. Нүдний шилнээс бусад хамгааллын хэрэгслийг зүүсэн байсан тэрбээр өөрийгөө халдвар аваагүй хэмээн дүгнэж, хэсэг хугацааг алдсан тухайгаа ярьжээ.

Wang Guangfa has been infected with the new virus in China after being part of a team of doctors investigating it in Wuhan, where the virus emerged

Харин энэ талаар Лондон Империал Коллежийн профессор Пол Келлам өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, “Ийм байх бүрэн боломжтой. Нүд, чих, хамрын сувгууд нь хоорондоо холбоотой байдаг. Ийм учир нүдэнд наалдсан вирус хамрын хөндийтэй нэгэн ижил сувгаар дамжин бие махбодод нэвтэрнэ гэсэн үг. Энэ нь тийм ч шинэ, содон нээлт биш. Ерөөс энгийн ханиадны вирус нь нүдээр дамжиж болдог” гэж ярьжээ. Ийм учраас өвчтөнүүдтэй тулж ажиллаж буй сувилагч нарыг нүдний хамгаалалт зүүхийг анхааруулсан байна. Цаашлаад иргэдэд бохир гараар нүдээ нухах, хамар, амаа оролдохгүй байх зөвлөмжийг хүргүүлж эхэлжээ.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tanaihan bti ingj burj bailda

Зочин
Зочин

Oyutnuud amrahgu ymu

Зочин
Зочин

Dailymail deer iim bsan shuu.

Zochin
Zochin

What yagaad korono virus enend heregleh ymgui haldvarlaval edgerku uhne geed bdg tegeed yhi

Zochin
Zochin

Unen boluu? Bitgii iim hudlaa medeelel taiwaad bgarai

Хишигээ
Хишигээ

Корона вириус гарсан гээд хөл хөдөлгөөн нэлээн сандралтай ядаж байхад маскныхаа үнийг нэмж эдр энэ чинь юү болж байгаа юм???

s h a a
s h a a

bitgii ingej h u d l a a s h a a j b a i g a a c h

Хөөрхөн охин
Хөөрхөн охин

Энэ мэдээлэл үнэн болов уу???Бас биднийг хамгаалахын тулд амраагаа биз дээ . Тэгээд яагаад маскны үнэ нэмэгдээд байгаа юм бэ??? Жирийн нэг хүн маскаа мартчихаад авах гэтэл нэг л өдөр 100сая болчихсон байвал бид яах вэ??? Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ

Холбоотой мэдээ

Back to top button