Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгосын алба хаагч нар хиймэл оюун ухаан ашиглан барууны компаниудад ажилд орж байна

Хойд Солонгосын алба хаагч нар хиймэл оюун ухаанаар нүүр царайгаа сольж, дуу хоолой өөрчлөх программ ашиглан барууны компаниудад ажилд орж байна гэж “Microsoft” компани баасан гарагт /2026.03.06/ мэдэгджээ. Пёньян гаднын орнууд руу ажилчдаа илгээх замаар улсдаа мөнгө олдог. Гадаадаас орлого олох гэсэн арга барил нь хиймэл оюун ухааны тусламжтай илүү нарийн болж байна гэж “Microsoft” компани анхааруулжээ.

БНАСАУ-ын төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг луйварчид барууны компаниудад зайнаас ажиллах өргөдөл өгдөг болсон байна. Ингэхдээ хиймэл оюун ухааны тусламжтай өөрчилсөн хуурамч үнэмлэх ашигладаг аж. Тэд ажилд орсныхоо дараа цалингаа Хойд Солонгост өгч, халагдсан тохиолдолд компанийн нууц мэдээллийг задруулна гэж сүрдүүлдэг байна. Өнгөрсөн жил “Microsoft” компани Хойд Солонгос дахь “хуурамч” мэдээллийн технологийн ажилчдын ашиглаж байсан 3 мянга орчим “Outlook” мэйлийг устгасан юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хогийн муу залилах юмандаа бас мэргэшсэн бх нь

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюуны чадамж сайн хөгжсөн чадварлаг ард түмэн гэтэл манайх юмыг гутааж муулж байж таашаал авдаг сэтгэцийн өвчтэй болчихсоноо ч мэдэхгүй байгаа юм биш үү

Зочин
Зочин

Mongold neg heseg hoiduud ajilaad bsan odoo bga bolow uu

Холбоотой мэдээ

Back to top button