Тураах эм хэрэглэдэг солонгосчуудын 60 хувь нь таргалалтгүй байдаг
Өмнөд Солонгос нийгэм биеийн жинд их хэмжээний ач холбогдол өгдөг. Тэгвэл даваа гарагт /2026.03.16/ Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн асуудлаарх хүрээлэн нийтэлсэн тайланд хоолны дуршил бууруулах эм хэрэглэдэг солонгосчуудын 60 хувь таргалалтгүй байдаг гэдгийг харуулжээ
Тэрхүү судалгаанд 2022-2025 оны хооронд хоолны дуршил бууруулдаг эм амаар ууж байсан 19-64 насны 257 солонгос хүн оролцсон байна. Судалгаанд зөвхөн амаар уудаг эмд анхаарлаа хандуулсан Wegovy зэрэг тарьдаг эмийг оруулаагүй байна. Тайлангаас харвал судалгаанд оролцсон хүмүүсийн 73.5 хувь нь эм уусны дараа гаж нөлөө илэрсэн гэж мэдэгджээ. Тодруулбал оролцогчдын 66.7 хувь нь нойргүйдэлтэй болсон гэж хариулсан бол 25.4 хувь сэтгэл гутралд орсон гэж мэдэгдсэн байна.
Ийм гаж нөлөө үзүүлсэн ч гэсэн олон хүн эм хэрэглэсээр байсан аж. Оролцогчдын зөвхөн 23.3 хувь нь л гаж нөлөө илэрсний дараа хэрэглээгээ зогсоожээ. Хүмүүсийн зөвхөн 34.6 хувь нь таргалалтын эмчилгээ хэлбэрээр тураах эмийг хэрэглэсэн байна. Харин 8.6 хувь нь цусны даралт ихсэх, чихрийн шижингийн эмчилгээний зорилгоор хоолны дуршил бууруулах эмийг уужээ.
Мөн оролцогчдын 8.6 хувь нь танил нь зөвлөсөн тул хэрэглэж эхэлсэн бол 3.9 хувь нь зүгээр сонирхон ууж үзсэн гэсэн байна.
БНСУ-ын эмнэлгийн удирдамжууд хоолны дуршил бууруулах эмийг зөвхөн БЖИ 27 ба түүнээс дээш хүмүүст богино хугацааны эмчилгээ хэлбэрээр хэрэглүүлэхийг зөвлөдөг. Гэвч бодит байдал дээр таргалалтгүй хүмүүс удаан хугацаанд тэрхүү эмийг хэрэглэх болжээ. Судалгаагаар хүмүүсийн 37 хувь нь эмийг гурван сараас нэг жилийн хугацаатай эм хэрэглэсэн гэж хариулсан бол 17.7 хувь нь нэг жилээс дээш хугацаагаар хэрэглэсэн байна. Энэ тоо баримт мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байгаа юм.
Эх сурвалж: Korea Herald














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Archaagui yumnuud hudulguun hiigeed turaach
Залхуу сданууд дасгал хийхгүй бол хэзээч юуч хэрэглээд турахгүй гахай нохой шиг хагартлаа цусалахаа бас больчих
Ийс
Ийм учмртай юм байж бүгд л туранхайдаа ногоо их иддэг бас их чалчдаг хшмүшс юмуу
Гарчгаа ингээд өгчихөөр нийтлэл орж уншдаггүй хүмүүст шууд буруу ойлголт төрүүлэхээр байна даа анхаарна уу
Эм уухгүйгээр төгс гоо сайхандаа анхаарахыг хүсвэл холбогдоорой. 89212472