64 гишүүн ирцээ бүртгүүлж байж эхлэх чуулганд 40 хүн л кноп дараад байна
Хаврын чуулган хаалгаа нээгээд хоёр долоо хоног өнгөрч байгаа ч АН акцалж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд хуралдаандаа суухгүй байгаатай холбоотойгоор төрийн ажил гацаанд орсон.
Угтаа өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган болох товтой. Өглөөний 10.00 цагт эхлэх ёстой ч одоогоор 40 орчим гишүүн ирцээ бүртгүүлсэн нөхцөл байдалтай байна.
АН-ын акц бол маш тодорхой. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэх шаардлага хүргүүлсэн. Үүнийг дагасан хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх эрмэлзэлтэй буй.
МАН УИХ-д олонх. 68 суудалтай. 64 гишүүн хариуцлагатайгаар ирж, хуралдаандаа суухад л ирц бүрдэнэ.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар давхар дээлээ намар тайлснаасаа хойш чуулганы хуралдаанд үзэгдээгүй. Саях хаврын чуулганы нээлтийн өдөр ёс ёмбогор гэж л ирж үзэгдсэн байдаг. Гэхдээ тэдэнтэй хамт 21 гишүүн өчигдрийн хуралдаанд гадаад томилолт, эмнэлгийн чөлөө, чөлөөтэй, тасалсан гэх өөр өөрийн шалтгаанаар өнгөрсөн пүрэв гарагт хуралдаандаа оролцоогүй юм.
Даваа гарагт МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: УИХ дахь олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг УИХ-ын энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдааныг хэвийн явуулахын тулд ажиллаж байна. Парламентыг бүрдүүлж буй улс төрийн намууд ард түмний сонголтыг хүндэтгэж, чуулгандаа сууж оролцох ёстой. Аль нэг намын дарга нь УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн. Үүнийг бид хэлэлцүүлгийн шатанд илүү боловсронгуй болгох боломжтой юм хэмээсэн. Харин АН-ын зүгээс чуулганд ч тэр байнгын хороодын хуралдаанд ч тэр суухгүй гэдгээ илэрхийлсээр байгаа.
Өнөөдөр чуулганы ирц бүрдэж хуралдаж чадвал П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлж, Л.Энх-Амгалан, Б.Найдлаа нарыг томилно. Мөн бусад чухал асуудлуудыг хэлэлцэх ёстой.
Тухайлбал,
· Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын 3 гишүүн 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
· Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
· Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Бусад








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж байхаар тарцгаа лаларууд МАН алингаа алдаж байнаа АН р яаж тоголдог байлаа.Учрал чи буруу өдөр тамгаа авчээ залуухан спикeр том сорилттой тулгарлаа даа.Ард түмэндээ халтай энэ УИХ аль болох гацаж сөнөж гачаалдаж байвал иргэд баясана.Энэ хаврын чуулган хуралдана уу?байна уу?хэнд хамаатай юм хамгийн их тачаадаж байгаа нь Энхамаглан Найдалмаа хоёр л байх.Төрдөө итгэх ард түмний итгэл жинхэнэ пиздис болоод удаж байна төрөөсөө том толгойтой хэлэмгий доломгой хэрүүлч.шуналтай гадны захиалгаар ажилладаг хотын даргатай.Энэ хотын дарга татварыг ор үндэсгүй нэмж иргэдээ хоролсон одоо Хатан Туулаа ширгээж хотын иргэдийг харангадааж алахаар зэхэж байна.Монголд хурдны зам хэрэггүй согтуу галзуу сэтгэхүйтэй хурц хэлбэрийн шизотой шүү монголчууд
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud