НИЙГЭМ

Зах, худалдааны төвүүдийг ХААХГҮЙ

Томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.  Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-аас иргэд, олон нийт цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүйг анхааруулж байна.

Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх үүрэг өгчээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн.

Зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

ИЛ ЗАДГАЙ, ЭСВЭЛ ЗОРИУЛАЛТЫН ДУЛААН БАЙРГҮЙ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХААСАН НЬ Л ДЭЭР ДЭЭ. ШАДАР САЙДЫН ӨГӨӨМӨР ЗАХ Г.М.

ИРГЭДЭЭС
ИРГЭДЭЭС

ХААГААЧ ЭЭ !!! Юу хүлээгээд байгаам бэ ? Хяналт тавьж ажиллаж болохоор хүнсний сүлжээ дэлгүүрүүдээсээ үлдээгээд бусдыг нь хаагаач !

Холбоотой мэдээ

Back to top button