С.Чинзориг: МСҮТ-ийн багш нарт хичээллэхгүй байх үеийн цалинг олгоно, оюутнуудад тэтгэлэг олгохгүй

Шинэ титэм вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа.
МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан суралцагчдын цалинг олгох эсэх талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрээр, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газар гаргаж байсан. Тэгвэл энэ хугацаанд багш нарын цалинг олгох бол МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг олгохгүй. Харин Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр бол тав хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагуудад ийм зөвлөмжийг өгч байгаа. Ер нь тав хүртэлх настай хүүхдээ асарсан эцэг, эхэд эмнэлгийн актыг үндэслэн цалинтай чөлөө олгож байсан туршлага байгаа. Ийм боломж бий” хэмээн мэдэгдсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.