Засгийн газартай хамтрах эсэх дээрх АН-ын хоёр нүүр
Ардчилсан нам Н.Учралын Засгийн газарт хамтрах уу, эсхүл сөрөг хүчний хувьд тэрсэж, Н.Учралыг унах уу гэдэг нюанс сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Өнгөн талаасаа "Ерөнхийлөгчийн жигүүрийн" О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж, Б.Пунсалмаа нарын гишүүд тууштай эсэргүүцэж байр сууриа илэрхийллээ. Мөн нөгөө жигүүрийн Ч.Лодойсамбуу, Л.Гантөмөр, Б.Жаргалан, Х.Баттулга тэргүүтэй нөхөд ч тас эсэргүүцэж "Өмнө нь Засагт ороод хөөгдөөд гарсан, хаширсан" зэрэг агуулга ярив.
Гишүүдийн хэвлэлд өгсөн байр сууринаас онцлон эшилбэл,
Л.Гантөмөр: Хулхидуулж ханадаггүй юм гэж байж болохгүй. Нэгдүгээрт, МАН хамтарсан Засгийн газраас АН-ыг хөөсөн. Хоёрт. Хамтдаа хийе гэсэн мега төслүүдээ зогсоосон.
Х.Баттулга: Арай ч үгүй байлгүй дээ. Гэхдээ манай Ардчилсан нам хаяа инээдэмтэй шийдвэр гаргаад байдаг. Бүлэг дээр эсрэг байна байх. ҮБХ дээр зөвшөөрсөн шийдвэр гарч магадгүй. Яагаад гэвэл ҮБХ худалдагдсан, дэмжих магадлал өндөр.
Ч.Лодойсамбуу: Монголын төрийг барьж чадахгүйгээ МАН үйлдлээрээ үзүүллээ. Тиймээс чадахгүй байгаагаа үнэнээ хэлээд, Ардчилсан намд Засгийн эрхийг өгөх хэрэгтэй. Тэр хүртэл манай намынхан чимээгүй байя.
О.Амгаланбаатар: Үхрийн сүүлэн дээр хутга гэж энэ авлигачидтайгаа нийлээд явбал АН шившиг болно. АН засагт орж огт болохгүй
Б.Жаргалан: АН 2027 онд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын төлөө, 2028 онд улс оронд шинэчлэл хийх, реформын Засгийн газрыг бие дааж байгуулахын төлөө бэлтгэл ажлаа хийж байна. МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй.
Дээрх байр суурь бол АН-ынхны олон нийтэд харагдах дүр нь. Хөшигний ард, Н.Учралын санал болгосон найман сайдын суудлаа хэн хэнд хуваарилах талаараа ярилцаж, "алаагүй баавгайн арьсыг хувааж" эхэлсэн байна.
Нэг. Н.Учрал найман суудал санал болгоход АН-ын "Ерөнхийлөгчийн жигүүр"-ийнхэн УИХ-ын даргын суудал авъя гэснээр царцжээ
"Засагтай хамтрах агуулгыг АН-ын бүлэг дэмжихгүй, гэхдээ ҮБХ худалдагдсан учир дэмжих магадлал өндөр" гэсэн Х.Баттулгын үг оргүй биш ээ. Эргэн сануулахад, С.Баярцогтыг АН-ын бүлэг огтоос дэмжихгүй өнгө аясыг илэрхийлж байсан ч Б.Пүрэвдорж, С.Баярцогт нар хэлхэлдэн явсаар генсекээр жинхлэгдсэн. Хэрэв Б.Пүрэвдорж УИХ-ын даргын суудлыг авах тохироогоо амжилттай хийж чадвал, О.Цогтгэрэл бүлэг дээрээ бус ҮБХ дээрээ эл асуудлаа ярья гээд зүтгэвэл "Засагтай хамтаръя" гээд дийлэнх нь гараа өргөнө. Энэ хайрцаглалтаа сайн хийх ээ тэд мэднэ.
Гэхдээ нөгөө талд Н.Учрал АН-ыг Засгийн газартаа оруулах эсэхээ МАН-ын УЗ, эсхүл Бага хурал дээрээ танилцуулна. Сөрөг хүчний хүчтэй тоглогч, УИХ-ын даргын суудлыг авна гэх тохироог зөвшөөрөхгүй байх магадлал өндөр.
Хоёр. Н.Учралыг унагах агуулгаар АН-ын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулах хувилбар яригдаж, намын даргатайгаа уулзаж эхэлжээ
"Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэе. МАН чадахгүй байна гэдгээ шударгаар хэлээд АН-д Засгийн эрхээ өг" гэх нэг тал бий. Мөн Б.Пүрэвдоржид спикерийн суудал өгөхгүй бол О.Амгаланбаатар хөдлөх хувилбар яригдаж эхэлсэн байна. Тэрбээр өөрийнх нь Говь-Алтай аймаг дахь гол өрсөлдөгч Д.Амарбаясгалантай гар барьсан гэх шалтгаанаар Н.Учралын танхимыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлж яваа аж. Гэхдээ Н.Учралыг огцруулах гарын үсгийг зөвхөн О.Цогтгэрэлийн бланк дээр цуглуулах хувилбарыг чухалчилсан байна.
Улмаар өчигдөр эх орондоо ирсэн О.Цогтгэрэл даргаа тосож, Н.Учралыг огцруулах гарын үсгийг өөрийн албан бланк дээрээ эхлүүл гэх уулзалт хийсэн гэгдэж байна.
Цааш өрнөх процессыг бид эргэн мэдээлэх болно.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женко түүнии гар Мөнхбаясгалан нарын пиар… АН- МАН- хан засагт хамтрах талаар ямар ч ил далд яриа хэлэлцээр хиигдээгүи. АН- хан их ялалтынхаа төлөө тууштаи ЕНД- хаа командан доор сонгуулиин бэлтгэл ажилдаа орсон. Женко сумаа тавьчаад дандаа нумаа нууна. Тэгээд өөрөө ярилцлага өгчихжээ инээдтэи юм..
Хамтрахгүй гэхээр 2 нүүртэй, хамтарна гэвэл ганц нүүртэй болдог юм уу???
АН дотроо нэг юм ярьж нөгөө юм хийдэг нь бүр улиг болжээ
Сөрөг хүчин юм бол сөрөг хүчнийхээ ажлыг л хий л дээ
Албан тушаал ярихаараа бүгд нийлчихдэг нь инээдтэй
Ардын өмнө нэг дүр эсгээд ард нь суудал хуваадаг улс төрөөс залхаж байна
МАН ч АН ч ялгаагүй эрх мэдлийн төлөө л үзэж байна
Лодойсамбуугийн хэлсэн үнэн санагдлаа
Хамтарч байгаад дараа нь дахиад хэрэлдэх байлгүй дээ
УИХ-ын даргын суудал дээр л хамаг асуудал эргэлдэж байх шиг
АН дотор фракцын зодоон улам тод харагдаж байна
Огцруулах гарын үсэг үнэхээр цуглах болов уу
Lodoisambuu bol yag unenee helchihlee
Battulgiin heldeg unen shuu UBH deer l buh yum shiideg
Battulgiin heldeg unen shuu UBH deer l buh yum shiideg
Esvel buur sorog huchnee hiigeed suusan ni deer baih
AN dotor neg negnee unagah gej l guij yavdag humuus olon yum
Uls turiin tohiroo gej ene dee
Нямбаатарыг огцоруулсанаар Учралын нэр хүнд хэдхэн хоног дотор навс уналаа. Иргэд Учралыг бүр дайсагнасан нүдээр харж эхэлсэн байна. Учралын карeeр бараг дуустлаа нэр нь уналаа. Иргэдэд үзэн ядагдаж байгаа ийм хүнээр намаа удирдуулах нь эрсдэлтэй. Тийм тул Хүүкт одоо Учрал хэрэггүй болсон. Ашиглаад дууссан. Хүрэлсүх Учралаар могой бариулаад хэргээ бүтээлгэчихсэн тул дараагийн eрөнхий сайдад өөрийн үeэл дүү Жавхлангаа суулгахаар төлөвлөсөн сурагтай. Хүрэлсүх бол Нямбааг бүр няц дарна гэж их л өсөрхөж заналхийлж, хуулийн дарга нарыг заавал хэрэг олж тох гээд амар заяаг нь үзүүлэхгүй шөнө өдөргүй ажиллуулаад байгаа гэнэ дээ
Бүр eрөнхийлөгчийн гэж нэрлэгддэг болчихсон АН-н 13 гишүүн бол онигоо шүү. АН-н гишүүд очиж очиж хулхи Хүрэлсүхээр овоглогддог болох ч гэж дээ гутамшиг. МАН-д хэрвээ Эбигээр овоглогдсон 13 гишүүн тухайн үeд байсан бол намын гишүүд нь шууд цаазлах байсан
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Худлаа яриад бай, муулах юмаа олж ядахдаа худлаа юм зохиож цуураад байгаарай, хулгайчдын тролууд!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud