Top StoriesНийгмийнУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэлийг онгоцноос буухад угтах Засгийн газарт хамтрах санал

МАН дахь Д.Амарбаясгалангийн талаас томилогдсон таван сайдыг авч хаяад, АН-ыг Засгийн газарт оруулах санал яригдаад хоёр долоо хонов. Энэ хоёр долоо хоногийн дотор Х.Нямбаатарыг хотын даргын суудлаас аваад шидчихлээ. Харин АН-ын дарга О.Цогтгэрэл С.Баярцогтод генсекээ алдангуутаа гадагш явчихсан. Тэр өнөө маргаашдаа эх орондоо ирэх юм.

О.Цогтгэрэлийг онгоцноос буухтай зэрэгцэн Засгийн газарт хамтрах саналыг илүү бодитойгоор ярьж эхлэх нь маш тодорхой болов. Үүн дээр С.Баярцогтын хариулт бол "Мэдээж, тийм". Харин О.Цогтгэрэл хэрхэх бол...?

Саях ҮБХ-гоор Ц.Баярцогтыг генсекээр жинхлэх явц дунд О.Цогтгэрэлийн нэг хачин авир байдал ил гарч ирэв. Тэр нь, ҮБХ доторх өөрийн хүмүүсээ 100 хувь хайрцаглахад л Ц.Баярцогт уначих байв. Гэвч тэгээгүй, ерөнхийдөө 50\50 хувийн хэлбэртлээр тэд нь санал өгцгөөсөн. Хэт хатуурчихбал дараа нь өөрөө бишдэнэ гэж эмээсэн дүр зураг эндээс харагдана.

Нөгөө талд яг таг өөрийн хүмүүстээ итгэдэг, үүрэг чиглэл өгдөг, удирдагчийн арга барил дутав. Намынхан нь үүнийг "О.Цогтгэрэл АН-ыг Тэсо шигээ хараад байна" гэж шогчлон ярьсантай утга дүйнэ. Ингээд тэр гадагшаа явчихсан. Түүнд бүлгийн даргын суудал нь өнөө хэр буй.

Нэгэнт нь Ц.Баярцогт генсекээр жинхэлсэн тул Ерөнхийлөгчийн эсрэг ганцаараа шахам дуугарсан Х.Тэмүүжинд бүлгийн дарга шилжихгүй нь тодорхой болов. Нэг ёсондоо АН-ын генсекээс уруудаж, бүлгийн дарга нь ч Ерөнхийлөгчийн хүн байх, эсвэл О.Цогтгэрэл өөрөө гүрийж бүлгээ удирдах хоёр сонголттой тэр нүүр тулсан.

Гаднаас ирээд тэр АН Засгийн газарт хамтрах эсэхийг шийдэх халуун жин дээр шууд буучхаж байна. Генсек Ц.Баярцогт түүний эзгүйд "МАН-тай хамтарчих нь зөв" гэх өнцгөөс хайрцаглалт хийсэн хөрсөн дээр газардчихаж байгаа. Гэвчиг намаа 2027, 2028 оны сонгуульд ялуулах замыг О.Цогтгэрэлд сөрөг хүчний өргөн уудам сэдэв нь тавьж өгөх гээд байдаг. МАН-ын нэр хүнд асар ихээр унаж, олон нийт дараалсан 10 жилийн засаглалаас залхаж гүйцээд байна.

Аль ч талаас бодсон энэ үед АН засгийн газарт орж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хаах нь сонгуулийн ялалт руугаа өөрсдөө их буугаар буудчихаж байгаа хэлбэр болно. АН эрх биш системийн нам. Ахуй байдлаараа, авсан өгснөөрөө МАН-ын бугуйлд өртөөд байж болохгүй. Гэвчиг ингэж тэд тусгаар тогтночхож чадахгүй яваа нь өнөөдрийн эмзэгшил нь юм.

Өөрийн гэсэн орон байргүй, өөрийн гэсэн генсекгүй нам 2027, 2028 оны сонгуулийн ялалтыг мөрөөднө гэдэг...Өмнө нь нэлээд их замыг тэвчиж, гүрийж, байнга сөрж давах сорилттой тулгараад байгаа нь энэ. Үүнийг одоо О.Цогтгэрэл намын даргын хувиар үүрч эсвэл хэлбийж үзүүлэх нь ээ, олон нийтэд.

Сануулахад, МАН-аас Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал хүртэл АН-тай хамтрахыг эсэргүүцэж байв. Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулсан МАН-ын цаад эгдүүцэл нь ч АН-тай хамтарсанд нь уурласан бухимдлын бөөгнөрөл байсан. Ердөө жилийн дараа тэд шүүмжилж байсан зам дээрээ гарч зогсоод, АН-ыг дуудна гэдэг өөрөө бас цаг хугацааны тохуурхал гэлтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

Яасан ч завтай, хийх юмаа олж ядсан, улс төр, намуудын хооронд яс хаясан юм бичиж байна даа. Мянган таамаг, түмэн бодлын нэг гэж энэ байх даа. Улс төрчдийн бодол үйлдлийг харсан, сонссон юм шиг бурж байх шив дээ. Сэтгүүлч нарт ийм юм бич гэж заадаг юм байлгүй.

Иргэн
Иргэн

Сэтгүүлч ажлаа л хийж байна. Харин өөрөө ямар завтай хүн бэ? Бидэнд ер нь таалагддаг юм гэж байна уу?

Зочин
Зочин

Оюунэрдэнэ Амарбаясгалан 2 даалгавар өгдөг байхоо хахаха

Дорж
Дорж

Энэ авгай Зүүдээ л бичиж дээ. Ямар нэг юм бичиж сайт руугаа шагайлгах гэсэн аргаа ядсан заль.

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Энэ ухрал аргаач барж байнадаа

Зочин
Зочин

Улс төр мэдэхгүй байж сайхан бурах юмаа шээт

Зочин
Зочин
Reply to  Зочин

тх

Зочин
Зочин

АН хамтарвал бүр сөрөг хүчингүй болох нь дээ

Зочин
Зочин

О.Цогтгэрэл зөв шийдвэр гаргаасай даа

Согтуу Монгол
Согтуу Монгол

Монголд бүтэж бга юм нэгч алга. 3хан сая ард түмнээ блон өргөн уудам баян газар нутгаа олигтой хөгжүүлж чадахгүй хэвтэж бж бс төр барьж тоглох гсэн нусан чавхнууд..Гадны тавиул урваачдаар дүүрчихсэн..түй нахалный дураки..вон от Монголии..

Зочин
Зочин

МАН-н Бага хурлынхан АН-тай хамтрахгүй шийдвэр юу болсон бэ. Яашка төр засаг ч болж дээ

Зочин
Зочин

АН-г Хүрэлсүхийн гарт аваачиж өгч байгаа Баярцогтоо харж авцгаа АН гишүүдэн

ЗочинХ
ЗочинХ

Айхавтар логиктой бичжээ.

зочин
зочин

хамтарвал сөнөнө

хүннү
хүннү

Явж явж АН-тай хамтарсан ЗГ хамгийн зөв алхам байжээ. МАН-УТЗ тэднийг хөөсөн. Одоо ямар нүүрээрээ урих юм болоо. АН засагт орвол 5-хан сайдын төлөө биш багадаа тэргүүн шадар сайд 8 сайдын суудал авах ёстой.

Зочин
Зочин

с баярцогт ялтанг генсек байтгуй АН с хөөх ёстой Цогтгэрэл буруу замаар орж буцахдаа шороо тээх нь цаг хугацааны асуудалшүү

Оролцогч
Оролцогч

АН хамтарч болохгүй харин хулгай луйвар авилгалыг Баярмаа Цэнгүүн Мөнхбаясгалан шиг ярьж хүчтэй сөрөг хүчин байх ёстойшүү

Зочин
Зочин

АН хамтарвал тэнэглэл болох байлгүй дээ.

Зочин
Зочин

Төслүүдээ хөдөлгөе, бага ч гэсэн урагшилья гэвэл хамтрах нь зөв шүү дээ. Хамтарснаар АН- д алдах юм юу ч байхгүй, харин ч онох л болов уу. Харин МАН- ын хувтд ойрын зайд хэрэгтэй ч алсдаа алдаатай л асуудал

Монгол хүн
Монгол хүн

Хэрэв хамтарсан засагт орно гэвэл ерөнхийлөгчийн сонгуулиар өгч байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульд ялж байж л 2028 оны сонгуульд олонх болж чадна. Эс бөгөөс бүх зүйл 2036 он хүртэл хэвээрээ гэсэн үг...

Demchig
Demchig

2 Enhbayr , Nomin , Batamgalan geh metiin ES.ddaa tus nemergui amisgaanuudiig solih l heregtei

Aqa
Aqa

Хотын төвд бензин дуусчээ

Зочин
Зочин

Тэд юу хийж бужигнуулах нь ард иргэдэд түй ч хамаагүй.Дараагийн сонгуульт хугацаанд хэдэн олигархи,мафийн бүлгээ л хэрхэн хамгаалах нь тэдний толгойн өвчин юм.

Зочин
Зочин

Одоо АН өнгөрсөн. Хар машины хүчээр Баярцогт ерөнхийлөгч болно гэсэн мөрөөдөлтэй бөйгаа...

Зочин
Зочин

Баярцогт нохой ингэж хутгах гэж л Хүүкийн тайган болж гүйгээд байгаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Цөвүүн цагийн зэвүүн удамын хүмүүс улс төрч гэдэг ажил хийгээд 36- дахь жилийн нүүр үзэж байна!! Энэ МАН -АН Бүгд удам угсаа гарал муутай хүмүүс!!! Цусанд нь хулгайч удам эргэлдэж байдаг эр эмгүй янхнууд

Зочин
Зочин

Баярцогт мундаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button