
Хүй долоон худагт 2026 оны 7-р сарын 13-ны өдөр анх удаа зохион байгуулсан Дэлхийн адууны өдөрт зориулсан арга хэмжээний үеэр Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн бөхчүүдийн цол, чимгийн үнэмлэх гардуулсан.
"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн дараах есөн бөхөд:
- Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
- Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
- Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
- Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
- Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
- Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
- Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
- Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"
- Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.