Гадаад мэдээДЭЛХИЙ

Математикийн Нобель гэгддэг шагналыг анх удаа хоёр Хятад математикч авлаа

Математикийн Нобель гэгддэг Фильдийн шагналыг анх удаа хоёр Хятад математикч авсан байна. Тодруулбал АНУ-д байршилтай судалгаа явуулдаг Ван Хонг, Дэн Ю нар пүрэв гарагт /2026.07.23/ Олон улсын математикийн холбооноос 40-өөс доош насны математикчдад өгдөг тус шагналыг хүртжээ. Энэ жилийн бусад хоёр ялагч нь АНУ, Канадын иргэн байсан аж.

35 настай Ван тус шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй математикч болжээ. Фильдийн шагналтнууд тодорсны дараа Хятадын сошиал орчинд хамгийн их яригдах болсон сэдвүүд нь тэдний ялалт байсан аж. Сошиал орчинд нэгэн хэрэглэгч “Энэ бол Хятадын математикийн салбарын хувьд түүхэн амжилт. Хятадыг математикийн их гүрэн болгохыг хүсэж ирсэн олон үеийн математикчийн мөрөөдлийн биелэл” гэж бичсэн нь олон мянган хандалт авсан байна.

Мөн БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний амжилтыг мэдээлж, Хятадын хувьд ямар ач холбогдолтой болох талаар бичжээ. Ван, Дэн нар Бээжингийн их сургуульд суралцаж байгаад АНУ-д эрдмийн карьераа үргэлжлүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button